СЭЛЭНГЭ: Идэрчүүдийн волейболын аймгийн аваргаар "Харцага" баг шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-26 17:47:34

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Идэрчүүдийн волейболын Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар суманд амжилттай болж өндөрлөлөө.


Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тус тэмцээнд Сэлэнгэ аймгийн 5 бүсээс шалгарсан 25 багийн 300 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин оролцсон байна.


Ингээд тэмцээний эмэгтэйчүүдээс тэргүүн байрт Мандал 3 дугаар сургуулийн “Харцага” баг, эрэгтэйчүүдээс Сүхбаатар сумын Спорт сургууль шалгарлаа.


Багийн нийлбэр дүнгээр Мандал 3 дугаар сургуулийн "Харцага" баг тэргүүлж аваргын эзэд болжээ.


Мөн тэмцээний эмэгтэй шилдэг холбогчоор Мандал 3 дугаар  сургуулийн “Харцага” багийн тамирчин О.Анар, шилдэг хамгаалагчаар Орхон сумын ЕБС-ийн А.Алтанчимэг, шилдэг довтлогчоор Мандал 4 дүгээр сургуулийн М.Намуунаа, шилдэг давуулагчаар Сайхан сумын ЕБС-ийн У.Гоомарал, шилдэг хаагч Мандал 3 дугаар сургуулийн “Харцаг”а багийн Н.Маалгуа, тэгш тоглогчоор мөн багийн Б.Энэрэлт нар шалгарчээ.


Тэмцээний эрэгтэй шилдэг Холбогч Сүхбаатар сумын Спорт сургуулийн Г.Хүслэн, шилдэг хамгаалагчаар Мандал 3 дугаар сургуулийн Харцага багийн А.Баттулга, шилдэг довтлогч Сайхан сумын ЕБС-ийн У.Энхманлай, шилдэг давуулагч Хэрх тосгоны О.Золбоо, шилдэг хаагч Сүхбаатар сумын Спорт сургуулийн Т.Тэмүүжин, тэгш тоглогч мөн сургуулийн Ч.Чинзориг нар тус тус шалгарсан байна.

 

 

Холбоотой мэдээ