Нэрэмжит туг аялж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 16:23:17

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Улсын бүртгэлийн байгууллагын 75 жилийн ойн нэрэмжит туг аялан ирлээ.

Тус хэлтсийн хамт олон туг аялан ирэх ажлын бэлтгэлийг сайтар ханган, хэлтсийн хамт олны хурлаар хэлэлцсэний дагуу төлөвлөгөө гарган ажилласан байна. Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу өнгөрсөн сарын 23-наас 25-ны өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Орон нутаг дахь бүртгэлийн байгууллагуудын ажилтны “Бүсчилсэн сургалт”-ын хүрээнд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олноос ойн тугийг ёслол төгөлдөр хүлээн авчээ. Туг аялах явцад байгууллагаа сурталчлах ажлын хүрээнд Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүх болон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Хууль зүйн яамны харьяа агентлагуудын удирдлагуудтай ажил хэргийн өргөтгөсөн уулзалтыг зохион байгуулж, улсын бүртгэлийн байгууллагын 75 жилийн ойн туг аялуулах арга хэмжээ, шинээр батлагдан гарсан улсын бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомжийн талаар танилцуулга хийж, санал солилцсон байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд