АРХАНГАЙ: “Цэцэрлэг хот” хэмээх нэрийн түүх
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төвийг Цэцэрлэг хот хэмээн нэрийддэг. Тэгвэл Цэцэрлэг хот хэмээх нэрийг хэрхэн өгсөн талаар МУСГЗ, сэтгүүлч, зохиолч Г.Жамц түүх өгүүлэв.
Суварга хайрхан уулаас эх авч, Урд тамирын голд цутгадаг Цэцэрлэгийн гол гэж бий. Энэ л голын нэрээс Цэцэрлэг хотын нэр үүсэлтэй аж.
1725 онд Манжийн хаан Сайн ноён аймгийн
төрийн хэргийг шийдэх ноёдын чуулганыг Цэцэрлэгийн голын Арслан толгой хэмээх
газар буй болгож, 3 жил
тутам энд ноёдын хуралдаан болж,
төрийн хэргийг шийддэг байжээ. Монголын
түүхэнд энэ нэр олонтоо гардаг байна.
Дараа нь Богд хаант Монгол Улсын үеэс байршлыг нь жаахан өөрчилж, Цэцэрлэгийн голын Мандал толгойн чуулган болгожээ. Улмаар энд Ардын засгийн төлөөлөгчдийн хуралдаанаар Цэцэрлэгмандал аймгийг байгуулж, төвийг нь Заяын хүрээ болгосон байна.
Ийнхүү аймгийн
нэрээр төрийн хэрэг шийддэг байсан учраас Цэцэрлэг нэрээр шийдвэр гарсаар Цэцэрлэг хот
хэмээн нэршиж үлджээ.