ХӨВСГӨЛ: “Эх хэл бидний соёл” аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-28 12:03:51

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хамт олон “Ахлагчийн жил”-ийн хүрээнд үндэсний бичиг сурах “Эх хэл бидний соёл” аяныг өрнүүлж байна.




Аяны хүрээнд Мөрөн сумын ерөнхий боловсролын Эрдмийн далай цогцолбор сургуультай хамтран бие бүрэлдэхүүний дунд үндэсний бичиг сурахаар хичээллэж эхэлсэн байна.


“Эх хэл бидний соёл” аяны хүрээнд бие бүрэлдэхүүнд монгол бичгийн сургалт хийхээс гадна “Цэвэр бичигтэн”, “Эх хэл бидний соёл” зэрэг болзолт уралдааныг зарлаж шилдгүүдийг шалгаруулах юм.

 

 

Холбоотой мэдээ