ХОВД: Төрийн албаны ерөнхий шалгалтад 160 гаруй хүн оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-13 13:12:58

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/ 2024 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг гуравдугаар сарын 13, 14-ний өдөр Ховд аймагт зохион байгуулж байна. 


Уг шалгалтын үйл ажиллагааг Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд долоон ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл хангаж, шалгалтын явцыг ил тод, нээлттэй болгоход анхаарч байна.


Өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор 4000 гаруй хүн бүртгүүл
жээ. Үүний 165 нь Ховд аймгаас оролцох юм. Үүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн байгаа аж.  


Тус шалгалтыг зохион байгуулах салбар болон дэд комисст одоогоор 18 төрийн албан хаагч томилогдон ажиллаж байна. Энэ удаагийн шалгалтын үйл ажиллагааг 2024 он гарсаар анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой. 


Өнгөрсөн жил тус шалгалтыг Ховд аймагт дөрвөн удаа зохион байгуулахад 491 иргэн оролцсоноос 164 буюу 33.4 хувь нь шалгалтдаа тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн байна.  

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэд цагаа сайтар баримтлахыг мэргэжилтнүүд урилав.  

Холбоотой мэдээ