ТӨВ: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-19 14:15:18

Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

 

Тус гэрээ нь НҮБ-ын Хүүхдийн сангийн 2024-2025 онд хэрэгжих 1.550.550 ам.долларын санхүүжилттэй “Улс орны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.

 

Тус гэрээнд дараах зүйлсүүдийг тусгасан байна. Тухайлбал,

-Хүүхэд, өсвөр үе, эмэгтэйчүүдийг хоол тэжээлийн шим тэжээллэг, хүртээмжтэй хооллолт болон эрүүл амьдралын хэв маягийг дэмжих

 

-Бага насны болон өсвөр насны боловсролын чанар хүртээмж хязгаарлагдмал хүүхдүүд цахим шилжилтэд шилжих суурь болон зөөлөн ур чадварыг эзэмших, суралцах тэгш боломжоор хангах

 

-Хүүхэд, өсвөр насныхан, гэр бүл, асран хамгаалагчийн халамжаас гадуур сургууль, албан байгууллага, олон нийтийн газар, цахим зэрэг бүхий л орчинд хүчирхийлэл, хүүхэд хамгааллын үр дүнтэй, чанартай тогтолцоо, үйлчилгээнд хамрагдах боломжийг орон нутгийн түвшинд хүртээмжтэй болгох

 

-Орчны бохирдол, байгаль орчны доройтлыг бууруулах, тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулах хүүхэд, өсвөр үеийнхний чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг тусгасан байна.

 

Холбоотой мэдээ