Нийгмийн даатгалын сангийн орлого 40 гаруй хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-25 12:08:02

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 2 сард 809.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 234.8 (40.9 хувь) тэрбум, зарлага 739.5 тэрбум төгрөгт хүрч, 143.7 (24.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.


Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дээрх хугацаанд 245.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 10.7 (4.6 хувь) тэрбум, зарлага 337.3 тэрбум төгрөг болж, 49.6 (17.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийт зардал өсөхөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 55.5 (19.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Холбоотой мэдээ