Монголын эрэгтэй, эмэгтэй баг эхний тоглолтдоо хожлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын багууд эхний тоглолтдоо хожлоо.
Тодруулбал, эрэгтэйчүүд тэмцээний урьдчилсан шатнаас шалгарсан Шри Ланкийг шигшээг нэмэлт цагт 15:13-аар буулган авсан байна.
Харин эмэгтэйчүүд Малайзын багийг 21:4-өөр илүүрхэж хожлоо. Эмэгтэйчүүд дараагийн тоглолтоо 18:30 цагт Филиппинтэй, эрэгтэйчүүд 19:20 цагаас Тайландтай хийнэ.