Ногоон бүсэд галын аюулгүй байдлаа хангаж зорчихыг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-08 09:47:53

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Жил бүрийн энэ үед хуурайшилт их байдаг тул иргэд ногоон бүсэд галын аюулгүй байдлаа ханган зорчиж, анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Тодруулбал, цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи, чүдэнзний гал, асаагуурыг ил задгай хаяхгүй, ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх, гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах, айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх, шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, гал түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ.


Нийслэлд өнгөрсөн амралтын өдөр шар өвс шатсан 3 дуудлагын дагуу алба хаагчид шуурхай ажиллан, галыг унтраасныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 



 

Холбоотой мэдээ