ХӨВСГӨЛ: Хуучин хувцас авах цэг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-11 16:32:33

Мөрөн 2024 оны дөрөвдүгээр  сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар үүдэндээ хуучин хувцас авах цэг байгуулжээ.


Иргэд хуучин хувцас авах 4 бүхээгт хэрэглэхгүй эд зүйлсээ ангилан хийх боломжтой. 


Ирсэн хувцаснуудыг бүртгэлжүүлэн ангилан ялгаж шаардлагатай бол цэвэрлээд зорилтот бүлгийн иргэдэд өгнө.

Энэ нь амьдралын боломжгүй хэн нэгэндээ туслах, нөгөө талаас байгаль эх дэлхийдээ хог хаяхгүй ээлтэй байхыг уриалж байгаа юм гэдгийг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ч.Дашбаяр хэллээ.


Жил ирэх тусам дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа хувцасны тоо олширч, тэр хээрээрээ хог болон хаягдаж байна.

Дэлхийн нөөцийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар дэлхий дээр нэг секундэд ойролцоогоор 2625 кг хувцас хэрэггүй болж шатаадаг байна.

Тиймээс дэлхий нийтээр хувцас үйлдвэрлэлээс шалтгаалж байгаа сөрөг үр нөлөөг багасгахын тулд өмсөхөө больсон хувцсаа солилцох хандлага түгээмэл болжээ.

 

Холбоотой мэдээ