Өнөөдөр 29 хос гал голомтоо бадраав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-10-04 17:24:42

Өнөөдөр Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр Гэрлэх ёслолын ордон 29 хос хуримын ёслолоо үйлдэв.

Хүчин төгсөхийн барилдлагатай энэхүү өдөр буяны үйл хийгээд шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, аливаа үйлийг хийхэд өлзийтэй сайн, хуримлах аваас насан дэлгэр, өнөр жаргалтай байна хэмээн Монголчууд бэлгэшээдэг.

Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа хэлэхдээ, "Гал голомтоо бадраах залуу хосууд Дашням, Балжинням давхацсан өдрийг сонгон хуримлах нь элбэг. Гэхдээ энэ жилийн хувьд хурим найр цөөхөн байна. Бичин жилд хуримлах, бэр гуйхад хатуу гэдэг. Эдийн засгийн байдал нөлөөлөхөөс гадна гэрлэх насны залуучууд цөөхөн байгаа. Эдийн засаг хүнд, картын барааны үед хүн амын өсөлт эрс багассан байдаг. Тухайн үед буюу 1990-1995 онд төрсөн хүүхдүүдийн гэрлэх нас ойрын жилүүдэд тохиож байна" гэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ