Авто тээврээр 26.1 сая тонн ачаа тээвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-09 15:45:58

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Авто тээврээр энэ оны эхний улиралд 26.1 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 12.2 (87.6 хувь) сая тонноор нэмэгдсэн байна.


Авто тээврээр дээрх хугацаанд давхардсан тоогоор 31.8 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх   оны мөн үеийнхээс 1.3 (4.1 хувь) сая хүнээр нэмэгдэв.

Ингэхдээ ачаа тээвэр өмнөх улирлынхаас 4.9 (23.1 хувь) сая тонноор нэмэгдэж, зорчигчид 5.7 (15.1 хувь) сая хүнээр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Авто тээврийн салбарын орлого энэ оны эхний улиралд 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 449.1 (55.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.

 

Холбоотой мэдээ