ДОРНОД: Аймгийн хэмжээнд 345 мянган ширхэг тарьц суулгацын нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-05-17 08:29:50

Чойбалсан, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд энэ хаврын байдлаар 345 мянган ширхэг тарьц суулгацын нөөцтэй байна. Тодруулбал, байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх зардлаар “Жимсний мод тариалъя” төслийн хүрээнд нийлүүлсэн тарьц суулгацаас 3300 гаруйг зооринд хадгалж байгаа юм.


Түүнчлэн Баян-Уул суманд 3-4 настай 4000 ширхэг нарс, тус суман дахь ойн ангид 176 мянган ширхэг, “Чойбалсан хөгжил ОНӨҮГ”-ын нөөцөд 14 мянган ширхэг тарьц байна гэж БОАЖГ-аас мэдээлэв. Энэ хавар Зүүн гүүрний хойно, Өүлэн эхийн хөшөөний баруун талд нийт 7 мянган ширхэг мод тарина.


Ташрамд, 2022-2023 онд Дорнод аймгийн хэмжээнд 1.4 сая ширхэг мод тарьжээ. 

Холбоотой мэдээ