Өрхийн сарын дундаж орлого 2.4 сая төгрөг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-05-17 12:28:25

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. ҮСХ өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 4 дүгээр сарын үзүүлэлтийг танилцууллаа.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлого оны үнээр 2.4 сая төгрөг болжээ. Энэ нь:

  • Өмнөх оны мөн үеэс 536.4 мянган төгрөгөөр буюу 28.4 хувиар,
  • өмнөх улирлаас 137.0 мянган төгрөгөөр буюу 6.0 хувиар тус тус нэмэгджээ.

Үнийн нөлөөллийг арилган тооцвол, 2020 оны үнээр илэрхийлсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 282.8 мянган төгрөгөөр буюу 19.8 хувиар, өмнөх улирлаас 62.7 мянган төгрөгөөр буюу 3.8 хувиар нэмэгджээ.

Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 19.8 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 166.3 мянган төгрөгөөр буюу 60.7 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. 


Холбоотой мэдээ