СҮХБААТАР: Уурхайн бүсэд 7000 мод шинээр тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-17 14:33:54

Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон тогтвортой хөгжлийн хүрээнд "Цайрт минерал" компани хаврын тарилтаар уурхайн бүсдээ 7000 мод шинээр тарьжээ.  


 

Моддыг төрлөөр нь авч үзвэл 6500 хайлаас, 216 агч, 235 улиас, 50 монос, 46 голт бор, 25 нарс, 2 гацуур модыг ажилчдынхаа хүчээр суулгажээ. Модны арчилгаа, усалгааг ч уурхайн ажилчид өөрсдөө хийдэг. 


 

Мөн Сүхбаатар сумын айл өрх болгонд тус бүр таван ширхэг мод буюу нийт 800 үхрийн нүд, 800 агч, 400 улиас, Асгат суманд 1000 улиас модны суулгацыг хүлээлгэн өгчээ.

 

Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ жил шинээр 163 мянган мод тарина. Үүний 27 мянгыг зөвхөн уул уурхайн компаниуд тарих юм.

 

Холбоотой мэдээ