СҮХБААТАР: Аврагч Л.Ганхүүд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян захидал илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-17 16:16:16

Баруун-Урт 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян ойн баяраа тохиолдуулан Сүхбаатар аймгийн ОБГ-ын аврагч, ахлах ахлагч Л.Ганхүүд захидал илгээжээ. Л.Ганхүү нь онцгой байдлыг байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж буй алба хаагч юм.


 

Захидалтай уншиж танилцсан Л.Ганхүү сэтгэгдлээ хуваалцахдаа, эгэл жирийн гал сөнөөгч миний болоод гэр бүлийнхний минь амар амгаланг эрж, тусгайлан талархлаа илэрхийлсэн нь үнэхээр бахархалтай сайхан санагдлаа. Энэ албанд ажиллахдаа анх удаа ерөний газрынхаа даргаас чин сэтгэлийн дотно үгтэй захидал хүлээж авлаа. Маш том хүндлэл бас баяр баясгалан мэдрэгддэг юм байна. Хэдий Л.Ганхүүд гэж хаягласан ч надаар дамжуулж манай хамт олонд илгээсэн захидал гэж ойлгож байна. Тиймээс бүх алба хаагчдадаа захидлаа уншиж өгч үнэтэй сургаал, захиасыг нь мөн бид бүхнээр ямар их бахархдагийг нь дамжуулах болно. Захидалд дурдсанчлан цаашид албаныхаа нэр хүндийг илүү өндөрт өргөж, иргэдийнхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэх болно. Захиас бүрийг нь албан үүрэгтээ хэрэгжүүлж, ухамсарлаж явах болно. Маш их баярлалаа гэлээ.

 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өөрийн гараар бичсэн уг захидлаа албаныхаа хэмжээнд 20 алба хаагчид илгээжээ.

 

Холбоотой мэдээ