ДОРНОД: Шүүхийн шинжилгээний алба, БОЭТ-ийн хариуцсан талбайн модны ургалт сайн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Чойбалсан хотоос зүүн хойд зүгт Нисэх буудал орох зам дагуу талбайг ААНБ-уудад хуваарилж мод тарьдаг. Харин тарьсан модоо эргэж арчилж тордох нь хангалтгүй байгаа юм. Дээрх орчимд тарьсан модноос БОЭТ-ийн нэг талбай, Шүүхийн шинжилгээний албаны хариуцсан хоёр талбайн модны ургалт 100 хувь гүйцжээ.
Түүнчлэн аймаг руу орж ирэх замд Өүлэн эхийн хөшөө орчимд мод тарих ажлыг “ДБЭХС” ТӨХК хариуцаж, усалгаа тордолгоог “Чойбалсан” ОНӨҮГ хийдэг. Чулуу хайрга ихтэй учраас ургалт удаан байдаг. Одоогоор Өүлэн эхийн цэцэрлэгт хүрээлэнгийн 60-70 хувь нь ногоон байгууламжтай болсон байна.
Шилмүүст мод арчилгаа тордолгооноос хамаараад жилд 15-22 см, навчит мод 20-30 см ургадаг.