ОРХОН: Баян-Өндөр хайрхныг энэ сарын 24-нд тахина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/ Зуны
эхэн сарын шинийн 16,17-нд буюу энэ сарын 24, 25-нд Долоон
бурхан од, Баян-Өндөр хайрхны тахилга болно.
Уг тахилгыг 2011 оноос хойш Хутагт ламын Гандан шаддүвлин хийд, Гончигсүмлэн
хийдийн санаачилгаар жил бүр хийж
байна. Энэ жил Баян-Өндөр
уулын Хүрэнбулагийн рашааны эхэнд Долоон бурхан одны тахилгаар эхэлнэ. Харин Баян-Өндөр хайрхныг тахих ёслол бямба
гарагт өглөөний зургаан цагт болно.
Тахилгын үеэр лам, хуврагууд 8
тахил, 7 эрдэнийг залж 4 зүг, 8 зовхист сум харван, аргамаг хүлэг сэтэрлэх зан
үйл хийнэ. Иймд иргэд тахилгын ёслолд оролцохдоо мөр бүтэн хувцаслаж цайны
дээжээ бэлтгэж ирэхийг санууллаа.
Баян-Өндөр хайрхан нь өвөр талдаа Эрдэнэт уул, ард
талдаа Хүрэн бургастайн нуруу, баруун, зүүн талдаа Их, Бага залуу, Баянцагаан,
Даваатын уулсаар хүрээлүүлсэн юм.
Баян-Өндөр хайрхныг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэрийг 1998 онд ИТХ-аас
гаргаж байжээ.