АРХАНГАЙ: Долоон минутын турш 16 мм голчтой мөндөр орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-05-23 15:59:38

Эрдэнэбулган, 2024 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд өнөөдөр 15 цаг 01 минутаас 15 цаг 08 минут хүртэл 7 минутын турш 16 мм голчтой мөндөр, аадар бороо орлоо.


Мөн Батцэнгэл, Булган сумын нутгаар 11-14 минутын турш мөндөр орсон байна.


Энэ сарын 24, 25-нд аймгийн нийт нутгаар бороотой байх ба салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэхийг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Холбоотой мэдээ