ХӨВСГӨЛ: Бурхан багшийн чого хурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-23 22:25:11

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдэд Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан өнөөдөр бурхан багшийн чого хурав.




Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн хамба лам Д.Хоролбат “Энэхүү өдөр нь Бурхан багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой” гэдгийг хэлж байлаа.




Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншин, зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маани, мэгзэм нь түм болон арвижин их буян хураадаг байна.

Мөн X Богдын хөрөг,  Бурхан багшийн ринсэрэл, монгол ганжуурыг заллаа.




Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн хийдүүдэд X Богд Жавзандамба хутагтын шүтээн дүрийг залж, нийт дацан хийдүүдэд "Богд Гэгээний өлмий бататгахын залбирал"-ыг өдөр тутам уншихыг уриалсан байна.



 

Холбоотой мэдээ