ӨМНӨГОВЬ: Морин хуурын аялгуугаар хөгжим заслын эмчилгээ хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн БОЭТ-ийн хавдрын тасаг 6 дугаар сараас эхлэн морин хуурын аялгуугаар хөгжим заслын эмчилгээг хийнэ.
Тодруулбал,
Өмнөговь аймгийн Засаг даргын өгсөн үүрэг, даалгаврын дагуу БОЭТ хавдрын тасагтай
болж, хими эмчилгээг 2023 оны 11 дүгээр сарын 1-нээс хийж эхэлсэн юм.
Өнөөдрийн байдлаар тус тасгаар давхардсан тоогоор 98 хүн хамрагдаж эмчилгээнд оржээ.
Харин
хавдрын тасгийн хамт олон орон нутагтаа хавдрын "Бай" эмчилгээг эхлүүлэх
зорилтыг тавин бэлтгэл ажлуудыг хангаж, 2024 оны 6 дугаар сараас эхлэн сар
бүрийн 3 дахь өдрийн 11.00-12.00 цагийн хооронд морин хуурын аялгуугаар хөгжим заслын
эмчилгээг хийхээр төлөвлөжээ.
Хөгжим
заслын эмчилгээ нь хүний бүтээлч үйл ажиллагааг идэвхжүүлэн өөрт тохиолдож буй
бэрхшээлийг урлагийн тусламжтайгаар даван туулах, шинжлэх ухаанаар нотлогдсон
эмчилгээ юм. Судалгаагаар уг аргыг хавдартай хүмүүст ашиглахад сэтгэл түгших
эмгэг багасч, асуудлыг илүү бодитоор харах, өвчнийхөө эсрэг идэвхтэй тэмцэх
зэрэг олон төрлийн ач холбогдолтой байсныг хавдрын тасгийн эмч нар онцолж байна.
Өмнөговь
аймаг “Нутгийн хишиг” хөтөлбөрийн “Эрүүл-Өмнөговь” аяны хүрээнд хими
эмчилгээний дараах эмч, ажилчдын хордлого тайлах эмчилгээнд зориулж сүү, сүүн
бүтээгдэхүүний зардал болон цалингийн урамшууллыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэжээ.