СҮХБААТАР: Иргэдэд танхимын сургалтаар мэргэжил олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн
ХХҮГ-т бүртгэлтэй идэвхтэй ажил хайгч иргэдийг
танхимаар мэргэжил олгох сургалтад хамруулж, 19 иргэнийг цахилгаанчнаар бэлтгэж байна.
Сургалтад
хамрагдаж буй иргэд нэг сарын хугацаанд багшийн удирдлага дор
суралцахын зэрэгцээ ажлын байрны дадлага хийх юм. Тэд
чадамжийн гэрчилгээтэй төгсөж, ажлын байранд шууд зуучлуулах боломжтой.
Аймгийн
ХХҮГ танхимын мэргэжил олгох
сургалтыг МСҮТ-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цаашид эрэлттэй ажлын байранд мэргэжилтэн бэлтгэхийг зорьж байна.
Учир нь богино хугацааны, төгсөөд шууд ажлын байранд гарах боломжтой мэргэжлээр суралцах хүсэлтэй иргэд олон байдаг гэв.
2024 оны эхний дөрвөн сарын байдлаар аймгийн хэмжээнд идэвхтэй ажил хайгч 400 иргэн ХХҮГ-т бүртгэлтэй байна.