ХОВД: Одонтой ээжүүдийн 70-аас дээш хувь нь 26-38 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-31 14:02:58

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу "Эхийн алдар" одон гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Ховд аймагт боллоо.

Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай. Нийт хүн амын 50 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Энэ жилийн тухайд олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж буй 300 гаруй эмэгтэй "Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон авч байна.  

Үүнээс онцолбол “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор 44 эх энгэрээ мялаалаа. 

Харин хоёрдугаар зэргийн одонг 307 эх гардан авч байгаа нь өмнөх оны одонтой ээжүүдээс 4.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.


“Эхийн алдар” одон авч буй эмэгтэйчүүдийн 70-аас дээш хувь нь 26-38 насныхан бай
на.  


Жаргалант сумын иргэн Э.Алтанцэцэг, "Энэ өдөр одон авч байгаадаа маш их баяртай байна. Би 39 настай. Зургаан хүүхэд өсгөн хүмүүжүүлж байгаагаас хамгийн том нь 11 дүгээр ангийн сурагч. Харин бага нь нэг нас, долоон сартай. Миний хувьд хүүхдүүдээ хамтдаа тоглож, эрүүл саруул, аз жаргалтай амьдарч байгааг нь харах хамгийн сайхан санагддаг. Надад үргэлж тусалж, дэмжиж байгаа хань, аав, ээж, ах, дүү, найз нөхдөдөө баярлалаа. Өнөөдөр "Эхийн алдар" одонгоор энгэрээ мялааж буй бүх ээжид баяр хүргэе".


Жаргалант сумын иргэн Т.Булгамаа, "Юуны өмнө өнөөдөр одон авч байгаа ээжүүдэд баяр хүргэж, эх үрсийн баярын мэнд дэвшүүлье. Би "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одон авлаа. Дөрвөн хүүхэдтэй, хамгийн анх 21 насандаа ээж болсон. Хоёр дахь хүүхэд минь 2018 онд төрсөн. Харин одонгийн хүүхэд маань ихрүүд. Ээж болно гэдэг үнэхээр сайхан, бас хариуцлагатай байх ёстой гэж боддог. Маш их баярлалаа". 





Холбоотой мэдээ