СЭЛЭНГЭ: Олон улсын тогооч, зөөгч, бармен бэлдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголд зочлох жилийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал
сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан олон улсын тогооч, зөөгч, бармен,
нарийн боовчны мэргэжил олгох сургалт хийнэ.
Сэлэнгэ аймаг
энэ жил “Аялал жуулчлал-Ногоон хөгжлийг дэмжих жил” хэмээн зарласан. Дээрх
сургалтын гол зорилго нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, гаднын аялагч, зочдод амттай хоолоор үйлчлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ.
“Эрдмийн
титэм” академитай хамтран зохион байгуулж буй сургалт энэ сарын 5-наас 14 хоног хичээллэнэ. Сургалт эхний 5 хоног онол практик, сүүлийн 9
хоног нь онлайнаар явна.
Сургалтаар
хятад, монгол, солонгос, итали үндэстний хоол болон пицца, шорлог
мөн хоолны чимэглэх урлагаас заах юм.
Сургалтыг
Зүүнхараа Политехник коллежийг түшиглэн зохион байгуулж, төгсөгчдөд гэрчилгээ олгоно.