ХӨВСГӨЛ: Дэлгэрмөрөн голын эрэг дагуу эргүүл ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 8 дугаар хуралдаан боллоо.
Хуралдаанаар бага насны хүүхдийг эрсдэлээс хамгаалах урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, Дэлгэрмөрөн голын эрэг дагуу тогтмол эргүүл ажиллуулахаар болов.
Бага насны хүүхдүүдийн амралт
эхэлсэн учраас голын эргээр тоглох, усанд орох нь нэмэгдэж байна.
Иймээс эцэг эхчүүд хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг
аймгийн Засаг дарга П.Лхагважав анхаарууллаа.
Мөн Дэлгэрмөрөн гол дагуух малын сэг
зэмийг цэвэрлэх, Мөрөн сумын 7, 13-р хороонд үерээс урьдчилан сэргийлж
1,9 км газарт далан барих ажлыг эхлүүлэхээр болов.