ДУНДГОВЬ: “Чойжид дагины тууж” хэмээх эртний судар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-04 16:06:09
altantogos

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Чойжид дагины тууж” хэмээн олноо алдаршсан “Мунхгийн харанхуйг гийгүүлэгч билгийн зул” хэмээх эртний 2 судар Дундговь аймгийн төв номын сан болон музейд хадгалагдаж байна.   


С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын санд хадгалж буй “Чойжид дагины тууж” судрыг муутуу цаасан дээр монгол бичгээр цэвэр сайхан, уран бичсэн байдаг ба хэдэн онд, хэн гэгч хүн буулгасан талаар мэдээлэл байдаггүй. Аймгийн музейд хадгалагдаж буй судрыг 1985 онд сан хөмрөгт бүртгэж авсан ч мөн эх сурвалж нь тодорхойгүй байдаг.


Энэхүү сударт Чойжид гэх бүсгүй 36 насандаа бие барж, авралт лам багш нарын айлдан соёрхсон номын ач буянаар сүнс нь зуурдын зовлонг эдлэлгүйгээр туулан эрлэгийн газар очин, улмаар Эрлэг номун хаантай нүүр учран ярилцсан буюу түүний зарлигаар тамын орныг нүдээр үзэж бүтээсэн уран нарийн зохиомжтой хойд нас, нүгэл буяны тухай өгүүлсэн сургамжит бүтээл юм.






Холбоотой мэдээ