СЭЛЭНГЭ: 380 вольтын цахилгааны тоолуурыг шалгаж баталгаажуулдаг боллоо
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс цахилгаан
хэмжлийн лабораторийн техникээ сайжруулснаар 380 вольтын цахилгааны
тоолуурыг шалгаж баталгаажуулдаг боллоо.
Энэхүү электрон, механик 3 фазын тоолуур шалгах төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамтаар аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэхээр 2024 оны орон нутгийн төсвийн 72 сая төгрөгийн санхүүжилтээр олгожээ.