ХӨВСГӨЛ: Энэ хавар 196 мянган мод, бут тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-10 14:01:31

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 10  /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ хавар 196000 мод тарьсан байна.


Бүх нийтээр мод тарих өдрөөр Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас  “Айл бүр мод тарья” аяныг  нэг сарын хугацаатай өрнүүлж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Ханхаас бусад суманд мод тарилт дууссан байна.


Бүх нийтээр мод тарих өдөрт 74 аж ахуйн нэгж 37 байгууллага нэгдэж мод тарьсан байна.




Тариалан сум энэ хавар 8241 мод бут тарьж бусад сумаа тэргүүлсэн байна.

Мөрөн сумын хэмжээнд 474 өрх “Айл бүр мод тарья” аянд нэгдэж 1935 мод, бут тарьжээ.


Хөвсгөл аймаг энэ онд 1 сая 72 мянган мод, бут тарих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ