ОРХОН: Таеквондогийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээнд 700 гаруй тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-06-11 17:31:03
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Ган-Эрдэнийн нэрэмжит таеквондогийн Бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн"  хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 43 байгууллагын 700 гаруй тамирчин оролцож байна. 


Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр А ангилал 10-11 нас хөвгүүд, В ангилал 10-11 насны охид, хөвгүүд, D ангилал 8-9 нас охид, D ангилал 8-9 нас охидын ангиллын бүх жингийн тоглолт болж, хагас шигшээ болон шигшээ тулаан боллоо.


Өнөөдөр А,В, ангиллын 8-9 насны охид, хөвгүүд, C, D ангиллын 10-11 насны охид, хөвгүүдийн тулаан болж байна. 


Маргааш А ангилал 10-11 нас охид, В ангилал 8-9 нас охид, С ангилал 8-9 нас охид, С ангилал 8-9 нас хөвгүүдийн тулаанаар үргэлжилнэ. Орхон аймаг он гарснаас хойш 8 найм дахь удаагийн улсын аваргын тэмцээнийг зохион байгуулж байгаагийн нэг нь таеквондогийн Бага насны улсын аварга шалгаруулах” тэмцээн юм. 

Холбоотой мэдээ