Гадаадад суугаа 13095 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-17 08:26:38

Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Гадаад улсад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийг сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэж дууслаа.


Тус нэрсийн жагсаалтад 34 улс дахь 13095 иргэн бүртгүүлсэн байна. Одоогийн байдлаар УБЕГ дахь нэрсийн жагсаалттай тулгаж, жагсаалтыг эцэслэхээр Сонгуулийн ерөнхий хороо ажиллаж байна гэж тус хорооноос мэдээллээ.


Гадаад улсад ажиллаж амьдарч буй манай иргэд УИХ-ын энэ удаагийн сонгуулиар зөвхөн нам эвслийн төлөө санал өгнө. Бүртгэл нь баталгаажсан сонгогч энэ сарын 20-23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагт гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөх юм. 




Холбоотой мэдээ