ТӨВ: Түрүүлсэн сурагчид олон улсын бүжгийн тэмцээнд оролцох эрхээр шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-18 10:35:43

Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. "Сөүл дэнс интернэйшнл-2024” олон улсын бүжгийн тэмцээн 6 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд Монгол mуургатан театрт боллоо.

 

Тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1150 гаруй авьяаслаг хүүхдүүд оролцсон юм. Оролцогчид балет, орчин үеийн, үндэсний, чөлөөт бүжгийн төрлүүдэд гоцлол, хос, хамтлаг номинацид авьяас чадвараараа өрсөлдөв.

 

Тэмцээнийг 2016 оноос хойш 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил аймгийн ИТХ-ын даргын ивээл дор явууллаа.   


Тэмцээн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд бүжгийн урлагаар хичээллэдэг хүүхдүүдийн авьяас билгийг нээн хөгжүүлэх, олон улсын тайзан дээр хүүхэд багачуудтай өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм.




“Сөүл дэнс интернэйшнл-2024” олон улсын бүжгийн тэмцээнийг БНСУ-ын Соёл урлаг, боловсрол олон улсын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Олон улсын шүүгч, БНСУ-ын гавъяат бүжигчин Жан Юу Ри өөрийн биеэр Монгол Улсад хүрэлцэн ирж шүүдэг гэдгээрээ онцлог.

 

Тэмцээнд шагнал хүртсэн сурагчид ирэх 9 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд БНСУ-д зохиох “Korea kactea international dance competition” олон улсын бүжгийн тэмцээнд оролцох эрхээр шагнууллаа.

 

Холбоотой мэдээ