Баянхонгорынхон "Алтан тоорой" үзэсгэлэн худалдаанд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-09 19:22:35

Баянхонгор аймаг нь Альшаа аймаг Эзнээ хошуу "Цэхэ" боомттой 3 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, гэрээ хэлцэл шинэчлэн байгуулахаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Б.Батсуурь болон албаны бусад хүмүүс Эзнээ хошуунд ажиллалаа.

Хамтын ажиллагааны хүрээнд "Алтан тоорой" модны баярт зориулсан Үзэсгэлэн худалдаа 2016 улирал сарын 29-нөөс маргаашийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнд Баянхонгор, Богд, Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Шинэжинст, Эрдэнэцогт сумын 160 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүн, гар урлал, эсгий эдлэл, үндэсний дээл, хувцас, нэхмэл, сүлжмэл эдлэл, малгай зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцжээ.

Ийнхүү Баянхонгор аймгийнхан бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлан таниулж, борлуулалтын орлогоо нэмэгдүүлэн, хамтын ажиллагааны түншлэл тогтоож байна.

                                                                                                                                 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ