Хүчирхийллийн эсрэг төвтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРХүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор дахь салбар Япон улсын буцалтгүй тусламжаар баригдсан шинэ байрны нээлтээ хийлээ.
Энэхүү нээлтэд аймгийн Засаг дарга, Япон улсын элчин сайдын яам, Хүчирхийллийн үндэсний төвийн албаны төлөөллүүд оролцсон байна. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах" хөтөлбөрийн хүрээнд "Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах үйлчилгээний байр" Баянхонгор аймагт ийнхүү нээж байгаа аж.
Энд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч түр байрлах боломжтой, эмнэлгийн тусламж бас сэтгэл зүй болон хуулийн үйлчилгээ авч болох аж.
Б.Мөнхзул