“Старлайнер” хөлөг эх дэлхийдээ буцаж ирэх хугацаа хойшлогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-06-22 12:56:44

НЬЮ-ЙОРК, 2024 оны зургаадугаар сарын 22 /Reuters/. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг “Боинг” компанийн “Старлайнер” хөлгийг Олон улсын сансрын станцаас (ОУСС) эх дэлхий рүү буцаж ирэх хугацааг дахин хойшлуулжээ. 


Америкийн сансрын нисгэгч Бутч Уилмор, Суни Уиллиамс нар зургаадугаар сарын 5-нд уг хөлгөөр ОУСС руу ниссэн юм. Энэхүү нислэг нь шинэ сансрын хөлөг нь НАСА-гийн гэрчилгээг авахад бэлэн байгааг харуулах зорилготой байв. “Старлайнер” станцад амжилттай залгагдсан юм. Анхны төлөвлөгөөний дагуу сансрын нисгэгчид зургаадугаар сарын 18-нд буцаж ирэх ёстой байсан боловч зургаадугаар сарын 26-нд болгон хойшлуулжээ. Гэвч НАСА үүсээд буй техникийн асуудлуудыг шалгахад нэмж хугацаа өгөхийн тулд буцах нислэгийг тодорхойгүй хугацаагаар дахин хойшлуулсан байна. 


ОУСС руу нисэх үед маневр хийх 28 хөдөлгүүрийн тав нь эвдэрсэн тул хөлөг ОУСС-аас салж чадаагүй юм. Мөн өөр хэд хэдэн доголдол илэрчээ. 

Холбоотой мэдээ