ӨНӨӨДӨР: Сонгуулийн программ хангамжийг газар дээр нь шалгаж туршина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар,
2024 оны зургаадугаар сарын 24
/МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 24-ний даваа гарагт болох зарим үйл
явдлын тойм:
-Монгол
Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад айлчилж байна.
12:00 цагт: Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, 9 дүүргийн 2198 хэсгийн санал авах байрын байршилд шалган турших үйл ажиллагааг 12.00 цагт зэрэг зохион байгуулна. Нийслэлд ЕБС 5 болон 24 сургуульд байрлах хэсгийн хороонд сурвалжилга хийж болно. Утас: 9912-2141. 9912-6189
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11:00
цагт: Бие даан нэр дэвшигчид СЕХ-ны хууль
зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийнэ
11:30 цагт: УИХ-ын
Сонгуулийн 12-р тойрог Хан-уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Нинжжамц цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал
зарлажээ.
12:00
цагт: “Bridge real state” компанийн захирал М.Баярмаа иргэдийг хохироож байгаа талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
12:30
цагт: "Үнэн ба зөв нам"-аас УИХ-ын
сонгуульд нэр дэвшигчид мэдээлэл хийнэ.
13:00
цагт: МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон АН-аас
нэр дэвшигч Х.Баттулга ба сонгууль 2024 сэдвээр Орхон аймгийн иргэн Э.Баярхүү
мэдээлэл хийнэ.
14:00 цагт: “Чингис хаан” Үндэсний музейн номын санд: Зураач,
эх зохиогч Рэнцэнгийн Батцэнгэл агсны сүүлчийн бүтээл болох "Хүннү
товчоо" номын нээлт болно.