АНУ-Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-10 12:42:00

СӨҮЛ. /NHK/. Умард Солонгос дахин цөмийн туршилт хийж магадгүй байгаатай холбоотойгоор АНУ, БНСУ-ын зэвсэгт хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, Солонгосын хойгийн өмнөд болон баруун эрэгт цэргийн хамтарсан сургуулилт явуулж эхэллээ.

Зургаан хоног үргэлжлэх уг сургуулилт өнөөдөр Шар тэнгис дэх Чежү арал орчмын усанд эхэлсэн байна. Уг сургуулилтын зорилго нь Умард Солонгост үзүүлж буй цэргийн дарамт шахалтыг нэмэгдүүлэх явдал юм.

АНУ-ын зэвсэгт хүчин Японы Ёкосүка хот дахь боомт руугаа нисэх онгоц тээвэрлэгч “USS Ronald Reagan” хөлөг онгоцыг илгээхээр төлөвлөжээ.

Харин Умард Солонгос уг сургуулилтыг эрс эсэргүүцэж мэдэгдэл гаргасан байна.

Өнгөрсөн пүрэв гарагт Умард Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ, АНУ-ыг аймшигт ирээдүй хүлээж байна гэсэн юм.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам үүсэн байгуулагдсаны 71 жилийн ой өнөөдөр тохиож байгаа бөгөөд уг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан тус улс баллистик пуужин туршиж болзошгүй байгаад олон улс түгшиж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ