ЕВРО-2024: Дани, Словенийн шигшээ багууд хасагдах шатанд шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-26 11:12:37

БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 26. /TASS/. Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны гуравдугаар тойргийн тоглолтод Данийн шигшээ баг Сербийн багтай 0:0-ээр тэнцсэнээр хасагдах шатанд шалгарлаа. 


Мюнхен хотод болсон тоглолтод “Их дуулга”-ын 24 удаагийн аварга Новак Жокович Сербийн шигшээ багаа дэмжихээр иржээ.


С хэсгийн өөр нэг тоглолтод Англи, Словенийн багууд мөн 0:0-ээр тэнцсэн байна. Ингэснээр Словенийн шигшээ баг анх удаагаа Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатанд шалгарав. С хэсгийн тоглолтууд дууссаны дараа В хэсгийн гуравдугаар байрт шалгарсан Хорватын шигшээ баг 1/8 шигшээд үлдэх боломжоо алдсан нь тодорхой боллоо. 


Данийн шигшээ баг нэмэлт үзүүлэлтээр С хэсэгт хоёрдугаар байр эзэлсэн бөгөөд 1/8 шигшээд Германы шигшээ багтай зургаадугаар сарын 29-нд Дортмунд хотод учраа тааран тоглоно. Хэсгийн эхний байрт Английн баг (5), гуравдугаар байрт Словенийн баг (3) шалгарчээ. 

Холбоотой мэдээ