Наадмын тасалбар 80-150 мянган төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-26 12:21:21

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс худалдаалахаар болжээ.


Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэх тасалбарыг enaadam.mn сайтаар худалдах юм. Мөн баяр наадамтай холбоотой бүх мэдээллийг энэхүү сайтаас авах боломжтой. Тасалбарыг суудлаасаа хамаарч 80-150 мянган төгрөгийн үнэтэй зарах бөгөөд нийт 12 мянган ширхэг тасалбар борлуулна.


Түүнчлэн энэ жил төрийн тэргүүн нар болон гадаадаас ирэх томоохон зочид төлөөлөгчид урилгаар үзэх бол УИХ-ын гишүүд болон сайд нар, түүний гэр бүлийнхэн урилгаар бус тасалбараа худалдан авч байгаа ажээ.


Энэ жил наадам үзэхээр гадаадын зочид төлөөлөгчид олноор ирэхийг Хотын дарга мэдээлэлдээ дурдсан юм.

Холбоотой мэдээ