ӨНӨӨДӨР: Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-06-27 07:02:06

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 27-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

11:00 цагт: Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалттай холбогдуулан санал авах өдрийн цаг агаарын төлөв байдал, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлнэ.

 11:00 цагт: ХЭҮК-оос УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой мэдээлэл хийнэ. Утас: 9902-8438.

12:00 цагт: Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлнэ. Хэвлэлийн бага хурал Сонгуулийн ерөнхий хорооны байранд болно. Утас: 9912-2141.

-СЕХ-нд: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 16.352 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан. Хэсгийн хорооны гишүүд өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчдын саналыг очиж авна.

Соёл урлаг:

13:00 цагт: Үндэсний соёл амралтын хүрээлэнд: “The Hu” хамтлаг Үндэсний их баяр наадмаар тоглох тоглолтын талаар мэдээлэх хэвлэлийн хурал зарлажээ.

-Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд: “Монголын хөдрөг ба гар урлалын их наадам” үзэсгэлэн нээгдэж байна. Үзэсгэлэн 7-р сарын 2 хүртэл гарна.  



Холбоотой мэдээ