ХӨВСГӨЛ: "Уран дөш" зусланд бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-27 17:55:12

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн "Уран дөш" зуслан хүүхдийг зусланд тэгш хамруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүд бие даах, амьдрах ухааны чадварт суралцах, бусадтай нөхөрлөх, хөгжих боломжийг олгох зорилгоор зуслангийн бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.




Зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн ХГБХХГ, "Уран дөш" зуслан, “Theory Mongolia” залуучуудын байгууллагын мэргэжлийн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг Хөвсгөл аймагт урилгаар ажиллаж, хөтөлбөрийг чиглүүлэн хамтран хэрэгжүүлж байна.



Хүүхдүүд зусланд үнэ төлбөргүй хамрагдаж байгаа бөгөөд хөгжлийн болон амьдрах ухааны, хувь хүний хөгжлийн хөтөлбөрт оролцож, Хөвсгөл далай руу сонирхолтой аялал хийж, бусдаасаа суралцан хамтарч хөгжин төлөвших юм.


Тус хөтөлбөрийн хүрээнд "Уран дөш" зусланд Хөвсгөл, Булган аймгийн 10-14 насны 190 орчим хүүхэд амарч байгаа бөгөөд нийт 2 ээлжээр 10-17 насны 420 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ