ӨМНӨГОВЬ: Халамжаас татгалзаж хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-06-27 14:34:24

Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд “Халамжаас-хөдөлмөрт” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

 

Тус хөтөлбөрөөр 2024 оны эхний зургаан сарын байдлаар хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 132 өрхийн 657 иргэн хамрагдаж байгаа нь хүн амын тоонд харьцуулахад хамгийн бага үзүүлэлттэй аймаг болж байгаа юм.

 

Булган, Номгон, Хүрмэн, Манлай, Цогтцэций, Сэврэй, Даланзадгад сумын 3-р баг зэрэг зургаан сум хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс татгалзаж, хөдөлмөр эрхлэлтийн байдал нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарчээ.

 

Өмнөговь аймаг нийт хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 2024 оны эхний зургаан сард 7.592.000 төгрөг зарцуулжээ. 

Холбоотой мэдээ