СЭЛЭНГЭ: Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөхөөр 434 иргэн бүртгүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өнөөдөр орон даяар зөөврийн хайрцгаар санал авч байна.
Сэлэнгэ
аймгийн хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх 434 иргэн
бүртгүүлж, санал авах үйл ажиллагаа 17 сум, 6 тосгонд явагдаж байна.
Санал
авах ажлын хэсэгт харьяа хэсгийн хороо, бие даан нэр дэвшигчид болон нам
эвслийн ажиглагчид, цагдаагийн байгууллагаас томилогдсон албан хаагчид аюулгүй
байдлыг ханган ажиллаж байна.
Эрүүл
мэндийн байдал, дайчилгааны тухай хууль болон бусад холбогдох хуулиар өөрийн
биеэр ирж саналаа өгөх боломжгүй иргэд зөөврийн хайрцгаар санал өгөх юм.
Сэлэнгэ
аймгийн хэмжээнд 2024 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулах 62 хэсгийн хороо
байгуулж, бэлтгэл ажлыг хангаад байна.
Сонгогч саналын хуудсыг бөглөхдөө өөрийн дэмжиж буй 1 нам эвсэл, 10 нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэн будах бөгөөд дутуу болон илүү будсан тохиолдолд саналыг хуудас хүчингүй болох юм.

