ДУНДГОВЬ: Сонгуулийн ирц 36,1 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн ирц 14
цаг 20 минутын байдлаар 36,1 хувьтай байна. Дундговь аймгийн хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 274 сонгогчийн саналыг авчээ.
Саналаа өгсөн нийт сонгогчийг хүйсийн байдлаар нь авч
үзвэл, сонгуулийн насны эмэгтэйчүүдийн 42,6 хувь, эрэгтэйчүүдийн 36,9 хувь нь
саналаа өгсөн байна.
Санал хураалтаар Цагаандэлгэр суманд сонгуулийн ирц
хамгийн өндөр, Сайнцагаан, Өлзийт суманд сонгуулийн ирц 33 хувьтай байгаа нь хамгийн бага үзүүлэлт юм.
Насны байдлаар авч үзвэл 70-аас дээш насны сонгогчдын 70 гаруй хувь нь саналаа өгсөн бол 18-29 насны залуучуудын ирц дөнгөж 20 хувьд хүрчээ.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
10 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
10 цаг