ТӨВ: Санал хураалтын ирц 62 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-28 21:27:32

Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 60365 сонгогч санал өгөхөөс 20.00 цагийн байдлаар 37295 сонгогч саналаа өгч, ирц 62 хувьтай байна. Бүсээр нь харвал УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойргийн санал хураалт 62.2 хувьтай буюу 120156 сонгогч саналаа өгөөд байна.

 

Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Энхбатаас тодруулахад, “Төв аймгийн 27 суманд 97 хэсгийн хороо ажиллаж байгаа. Хамгийн өндөр ирцтэй Мөнгөнморьт суманд 73 хувь, Алтанбулаг сум 72 хувьтай байна. Хамгийн бага ирцтэй Сэргэлэн сум 50 хувьтайгаар Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үйл ажиллагаа үргэлжилж байна.  

 

Холбоотой мэдээ