Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэв.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгов. Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даан 1341 нэр дэвшигч өрсөлдлөө. Сонгуулийн дүнгээр МАН, АН, Үндэсний эвслээс өчигдөр орой өөрсдийн байр суурийг илэрхийлсэн.
Одоогоор байдлаар Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнтэй холбоотой нэгдсэн мэдээллийг олон нийтэд хараахан зарлаагүй байна. Гадаадад суугаа монгол иргэдийн санал тоолох ажиллагаа дуусаж, гар тооллого явагдаж байна. Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнг 100 хувь гар тооллогоор баталгаажуулж буй нь энэ удаагийн сонгуулийн зохион байгуулалтын нэг онцлог юм. Энэ удаагийн сонгуулийг,
Орон нутагт:
-Архангай, Баянхонгор, Өвөрхангай
- 1 дүгээр тойрог - 9
мандат
-Говь-Алтай, Завхан, Увс, Ховд -
2 дугаар тойрог - 10
мандат
-Баян-Өлгий - 3 дугаар тойрог - 3 мандат
-Булган, Орхон, Хөвсгөл - 4
дүгээр тойрог - 8
мандат
-Дархан-Уул, Сэлэнгэ, Төв - 5
дугаар тойрог - 10
мандат
-Дорнод, Сүхбаатар, Хэнтий - 6
дугаар тойрог - 7
мандат
-Говьсүмбэр, Дорноговь, Дундговь,
Өмнөговь - 7 дугаар тойрог - 7 мандат
Улаанбаатар хотод:
Баянзүрх дүүрэг - 8 дугаар тойрог
- 5
мандат
Баянгол дүүрэг - 9 дүгээр тойрог
- 3
мандат
Сүхбаатар, Чингэлтэй - 10 дугаар
тойрог - 6
мандат
Сонгинохайрхан - 11 дүгээр тойрог
- 5
мандат
Хан-Уул дүүрэг 12 дугаар тойрог - 3 мандат
Багануур, Багахангай, Налайх -13 дугаар тойрог - 2 мандаттайгаар зохион байгуулсан юм.
Сонгуулийн дүнтэй холбоотой мэдээллийг эргэж мэдээлэх болно.