Канадад Монголын ноос, ноолуур, гар урлалын бүтээгдэхүүнийг сурталчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-07-01 10:37:19

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Энэ оны 9 дүгээр сард Канад улсад олон улсын “Fibre Fest-2024” үзэсгэлэн худалдаа болно. Канад улсын хамгийн нэр хүндтэй “Fibre Fest-2024” фестивалыг ноос, ноолуур, гар урлал сонирхдог хүмүүс ихээр үзэж сонирхдог байна.


Уг фестивальд Монгол Улсаас гар урлал, ноос, ноолууран бүтээгдэхүүн, үйлдвэрлэгч жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцон Канад улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна экпортын талаар мэдээлэл авах боломж бүрдэх аж. Оролцогчдыг энэ сараас эхлэн бүртгэж байгаа тухай МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ