Туркийн шигшээ баг "Евро-2024" тэмцээний шөвгийн наймд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-07-03 08:53:14

БЕРЛИН, 2024 оны долоодугаар сарын 3 /DW/. Германд болж буй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 1/8 шигшээд Туркийн шигшээ баг  Австрийн багийг 2:1-ээр хожлоо. 


Ийнхүү туркүүд тус тэмцээний шөвгийн наймд шалгарлаа. Тоглолт Лейпциг хотын цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Австрийн багийн хаалганд хийсэн хоёр гоолыг Туркийн шигшээ багийн хамгаалагч Мерих Демирал тоглолтын 1, 59 дэх минутад оруулсан байна. Австрийн багийн гоолийг довтлогч Майкл Грегорич тоглолтын 66 дахь минутад хийжээ.


Шөвгийн наймд Туркийн хөлбөмбөгчид өчигдөр Мюнхен хотын цэнгэлдэх хүрээлэнд Румыний багийг хожсон Нидерландын багтай учраа таарна. "Евро-2024" тэмцээний шөвгийн наймд мөн Герман, Англи, Испани, Франц, Португал, Швейцарын багууд  шалгараад байна. 

Холбоотой мэдээ