БАЯНХОНГОР: Канвас зургийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-07-03 09:36:12

Баянхонгор, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумд үйл ажиллагаа явуулдаг GS төв "Хүүхэд ба Канвас" хөтөлбөрийг зохион байгуулдаг боллоо. Өглөө 6:00 цагт нээдэг тус төв аймагтаа хамгийн эртэч нь бөгөөд хүүхэд, залууст зориулж олон төрлийн шинэ хөтөлбөр, үйл ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.


Тодруулбал, Тус төв дартс бол номын клубтэйгээс гадна канвас зургийн сургалт сард хоёр удаа, долоо хоног бүрийн мягмар гарагт "Кино өдөр", Өглөөний уулзалт долоо хоногт гурван удаа, коктейл болон винотой өдөр зэрэг үйл ажиллагааг тогтмолжуулсан байна. Аймагтаа анхдагч болж буй канвас зургийн хөтөлбөрийг байгууллага, хамт олны захиалгаар хэдэн ч удаа товлох боломжтой бөгөөд Баян-Ойт сургуулийн сурагчид, Хаан банкны ажилтнуудын хүүхдүүд, найзуудын өдөр зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа аж.


Мөн ирэх долоо хоногоос тус төвд керамик урлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Дүрслэх урлагаар хичээллэх нь чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөөс гадна урлагийн болон гоозүйн мэдрэмж чадваруудыг хөгжүүлдэг гэдгийг GS төвийн үүсгэн байгуулагч Б.Нямдулам ярив. Канвас зураг зурж, дахин давтагдашгүй цор ганц урлагийн бүтээлийг өөрийн гараар бүтээх явцдаа хүн өөрийн анхаарлыг төвлөрүүлэн тархийг тайвшруулж, стрессийг тайлах ач холбогдолтой гэдгийг мөн онцолсон.


Канвас нь сонгодог уран зургийнхтай ижил боловч хэвлэлд зориулсан тусгай бүрхүүлтэй зотон даавууг хэлдэг бөгөөд яг л уран зураг мэт урт настай, удаан хугацаанд өнгөө алдахгүй, гандахгүйгээс гадна гэрэлд гялайхгүй хаанаас ч харсан тод харагддаг давуу талтай байдаг байна.

Холбоотой мэдээ