ТӨВ: Хязаалан насны морьдын уралдаанд 70 гаруй хүлэг шандас сорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-07-09 13:31:29

Зуунмод, 2024 онд долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Төв аймаг байгуулсны 101, Зуунмод хот байгуулсны 82, II богд Жибзундамба хутагт Лувсандамбийдонмэгийн мэлмий гийсний 300 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд 70 хүлэг шандас сорилоо.

 


Хязаалангийн уралдааны түрүү магнайд Ховд аймгийн Чандмань сумын Ц.Энхтогтохын хээр халтар, аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Д.Баасандоржийн Халтар, айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын В.Баярын хар хязаалан, айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын Д.Сагараадоржийн хээр, айргийн тавд Төв аймгийн Зуунмод сумын Т.Мөнхсүлдийн хүрэн тус тус хурдалж, наадамчин олноо баясгалаа.

 

Холбоотой мэдээ