ХӨВСГӨЛ: “Сайхан дээлтэй гэр бүл”-ээр Б.Ядамсүрэнгийн гэр бүл шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-10 20:45:19

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 103, Хөвсгөл аймаг байгуулсны 93 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна.  




Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн угсаатны дээл, хувцас, гоёл чимэглэл, эд хэрэглэлийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй монгол наадам”-ыг Чингүнжавын талбайд зохион байгууллаа.


Энэ үеэр “Сайхан дээлтэй гэр бүл" төрөлд хүрээ, ард малгай дээлээр гоёсон Мөрөн сумын иргэн Б.Ядамсүрэнгийн гэр бүл шалгарлаа.




“Хамгийн сайхан дээлтэй хос” төрөлд Улаанбаатар хотоос ирж оролцож байгаа   Цагаан-Уул сумын уугуул Э.Билгүүний гэр бүл шалгарлаа.

 

 

Холбоотой мэдээ